“Архангай” МСҮТ нь ӨМӨЗО-ны хоёр сургуультай хамтран ажиллана
Нийтэлсэн: 2019-10-03 16:28:10
Архангай аймгийн “Архангай” МСҮТ-ийн захирал Д.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг ӨМӨЗО-ны Отгийн Өмнөд хошууны "Ажил мэргэжлийн Дээд Зэрэглэлийн дунд сургууль" болон Хөх хотын ажил мэргэжлийн "Хас" дээд сургуулийн үйл ажиллагаатай 09.14-20-ны өдрүүдэд танилцан ажлын айлчлал хийжээ. Энэхүү айлчлалын хүрээнд дээрхи 2 сургуультай багш, оюутны солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон техник технологи, инновацыг хөгжүүлэхэд тал бүрийн дэмжлэг туслалцааг харилцан үзүүлж, хамтарч ажиллахаар харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зуржээ.