Нийтэлсэн: 2019-10-21 08:46:04
Азийн хөгжлийн банкны зээлээр “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН-3388 төсөл”-ийн хүрээнд Цэцэрлэг хотод баригдаж буй цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээний барилга угсралтын ажил дуусаж, 10 сарын 15-ны өдөр Засаг даргын захирамжаар ашиглалтад оруулах комисс томилогдон ажиллалаа. Комиссын гишүүд барилга угсралтын ажил болон техникийн баримт бичигтэй газар дээр нь үзэж танилцан олонхын саналаар байнгын ашиглалтад хүлээж авсан бөгөөд комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 10 хоногийн хугацаанд хангаж ажиллахыг гүйцэтгэгч “ЧММ” ХХК-д даалгалаа.
Мөн гүйцэтгэгч компани нэг жилийн турш технологийн туршилт, зүгшрүүлэлтийг хийж инженер, техникийн ажилчдыг дадлагажуулж сургасны дараагаар цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх юм.