Hacklink #nobmec#hd film izleizmir escortcasino siteleribedava bahisasianproblemgambling.org Архангай аймаг

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ


Нийтэлсэн: 2019-10-21 09:06:46

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, нөөц бүрдүүлэх төрийн албаны ерөнхий шалгалтын товыг олон нийтэд дэлгэрэнгүйгээр мэдээлж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол:
• Монгол Улсын иргэн байх;
• Дээд боловсролтой байх;
• Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
• Сэтгэцийн өвчин эмгэггүй байх;
• Цэргийн алба хаасан байх;
• Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх;
• Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх;
• Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх;
• Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх. Дээр заасан болзлыг хангаж буй эсэхийг комиссоос хянан үзэх бөгөөд болзол хангаагүй иргэнийг бүртгэлээс хасна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (загварыг энд дарж үзнэ үү.)
• Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг энд дарж үзнэ үү.)
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;
• Иргэний үнэмлэх;
• “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
• Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт;
• Цэргийн алба хаасан тухай баримт бичиг;
• Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт.
Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Гурав. Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Бүртгэлийг онлайнаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны 24.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.
Мөн төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгүүлэх иргэдэд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 211 тоот өрөөнд зөвлөгөө өгч, бүртгэж байна.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com