Hacklink #nobmec#hd film izleizmir escortcasino siteleribedava bahisasianproblemgambling.org Архангай аймаг

Монгол үндэсний дархлаа язгуур өв соёлыг өвлүүлнэ.


Нийтэлсэн: 2019-10-21 18:13:24

Монгол үндэсний дархлаа язгуур өв соёлыг өвлүүлнэ.

Аймгийн Музейгээс Эрдэнэбулган сумын Лаборатори I сургууль, II, III, IV, Спортын төрөлжсөн сургалттай V сургуулиудтай хамтран 8-9-р ангиудыг үе шаттайгаар “Соёлын биет бус өвөө хайрлан хамгаалцгаая” уриан дор соёлын биет бус өвийн 5 ай савын хүрээнд гурван төрөлт тэмцээнийг зохион байгуулсан байна. Энэ нь соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, БСШУСЯамнаас 2019-2020 оны хичээлийн жилийг "Иргэний ёс зүйн боловсролын жил" болгон зарласантай холбогдуулан Монгол үндэсний дархлаа болсон язгуур өв соёл, ардын ёс заншлаа дээдэлж, амьдрал ахуйдаа хэвшүүлэн, өвлүүлэн үлдээдэг, үндэсний ухамсар бахархалтай иргэн болж төлөвшүүлэх зорилготойгоор явуулсан байна.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com