Хотонт суманд баригдаж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцав
Нийтэлсэн: 2019-10-21 18:14:32
Тус суманд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 240 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилгыг барьж байна. Өнөөдрийн байдлаар 50 орчим хувьтай байгааг гүйцэтгэгч компаний зүгээс хэлэв. Ирэх онд ашиглалтад өгнө. Мөн Солийн Данзангийн нэрэмжит музей, цэцэрлэгт хүрээлэнг улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө орруулалтаар барьж байгаа ба энэ ажил өнөөдрийн байдлаар суурийн цутгалтаа хийж байв.