Hacklink #nobmec#hd film izleizmir escortcasino siteleribedava bahisasianproblemgambling.org Архангай аймаг

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа


Нийтэлсэн: 2019-10-24 12:02:48

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа

Аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Чулуут, Хангай, Цахир сумдад энэ сарын 21-25-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Үзлэгээр гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, хүч хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, заавар зөвлөмж өгсөн байна.
Бэлэн байдлын үзлэгийн үеэр сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах талаарх хууль эрх зүйн орчин, ой хээрийн болон объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн ангийн дүрэм сэдвээр сургалт зохион байгууллаа.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com