Мэдээний ангилал
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” Хк-аас улс орон даяар “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд хойд бүс буюу Архангай аймагт 11-р сарын 4-өөс 12-нийг хүртэлх хугацаанд аймгийн төв болон сумдад 4-н баг ажиллан хувьцаа эзэмшигч иргэддээ мэдээллийг хүргэж байна. Энэ хүрээнд иргэдэд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ний 1072ш хувьцааны талаар мэдээлэл өгөх, хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжааны тухай ойлголт өгөх, хувьцааны данс нээх, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.