Kamagra jel php bypass shell shell indir php shell indir tempobetfarmasi üyelikweb tasarım1xbettuzla escortshort hairstylessex hikayeleri evden eve nakliyat jigolo caddecilingir elektrikciii jigolo ajansi evden eve nakliyattempobettempobettempobettempobettempobet Архангай аймаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байгууллагаар Хаан банк шалгарчээ


Нийтэлсэн: 2019-11-13 14:04:21

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байгууллагаар Хаан банк шалгарчээ

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Нэгдсэн Үндэсний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн. Аймгийн ХБ-тэй иргэдийн холбоодын зөвлөлийн шийдвэрээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн уулзалт арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, аймгийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг ханган ажиллах орон тооны бус зөвлөл 2019 оны үйл ажиллагааныхаа тайланг тайлагнаж, хэлэлцүүллээ.
Арга хэмжээний хүрээнд ХБ-тэй иргэдийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар холбогдох төрийн байгууллагууд мэдээлэл хийсэн. Мөн ХБ-тэй иргэдэд ээлтэй байгууллагыг шалгаруулах ажлыг аймгийн ЗДТГ "Тэргэнцэртэй иргэдийн холбоо"-той хамтран зохион байгуулж, шалгарсан Хаан банкинд аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цом болон мөнгөн шагналыг гардуулав.
Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний асран хамгаалагчдыг холбогдох байгууллагуудын зүгээс шагнаж урамшуулсан юм.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com