Мэдээний ангилал
Монгол улсын Засгийн газрын 89-р тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д зааснаар аймгийн бүх төрийн болон төсвийн байгууллагууд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтантай болсон. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс эхний ээлжид Эрдэнэбулган сумын улсын болон хувийн 7 сургууль, 15 цэцэрлэгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан 20 гаруй алба хаагчдад чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа.