Hacklink #nobmec#hd film izleizmir escortcasino siteleribedava bahisasianproblemgambling.org Архангай аймаг

Аймгийн ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдаан болж байна.


Нийтэлсэн: 2019-12-02 18:30:28

Аймгийн ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдаан болж байна.

Хурал өнөөдөр 12.00 цагт Төлөөлөгчдийн 91.3 хувийн ирцтэй эхэлсэн. Энэ хурлаар найман асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт, орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлийг хуваарилан, аймгийн 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай байв. Энэ асуудлыг хэлэлцэн баталлаа. Тухайлбал,
Аймгийн төсвийн орлогын нийт дүнг 8 тэрбум 16.6 сая төгрөг байхаар, аймгийн 2019 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 284.1 сая төгрөг байхаар баталсан. Мөн орлогын нэр төрлүүдийг тогтоолд дурьдсанаар хавсралтаар батлав.
Яг одоо аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com