#nobmec#şehirler arası nakliyat Архангай аймаг

Эрдэнэбулган суманд 21 ширхэг гэрэлт цамхагийг ашиглалтад өгөв


Нийтэлсэн: 2019-12-16 09:22:48

Эрдэнэбулган суманд 21 ширхэг гэрэлт цамхагийг ашиглалтад өгөв

Аймгийн төвийн Эрдэнэбулган сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн 7 багийн гэр хорооллын дунд 12 метрийн өндөртэй, 8 толгой гэрэлтүүлэгтэй, 21 ширхэг гэрэлт цамхагийг байршуулан, ашиглалтад орууллаа. Гэрэлт цамхаг нь 200-300 метрийн орчны зайг бүрэн гэрэлтүүлж буй нь иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлж байгаа юм. Энэ ажлыг "Эсгэл", "Эс Жи М" гэсэн хоёр компани нийт 113,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн байна.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com