#nobmec#şehirler arası nakliyat Архангай аймаг

2020 оны хүн ам, орон сууцны тооллогод ажиллах тоологч, шалгагч нар сургалтад хамрагдаж байна


Нийтэлсэн: 2020-01-06 12:59:55

2020 оны хүн ам, орон сууцны тооллогод ажиллах тоологч, шалгагч нар сургалтад хамрагдаж байна

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг 01 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд зохион байгуулна. Аймгийн хэмжээнд 103 тоологч, 28 шалгагч ажилахаар сургалтанд хамрагдаж байна.
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулснаар засаг захиргааны анхан шатны нэгж баг, хорооны түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн нэг бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэж, ирээдүй хэтийг төлөвлөх, суурь мэдээллийг бий болгоно.
Энэ удаагийн тооллогын гол онцлог нь бүртгэл дээр суурилсан болон уламжлалт арга гэсэн хосолмол байдлаар явагдана.
Иргэд та бүхэн 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө цахимаар болон баг, хороондоо очиж өөрийн болон өрхийн мэдээллээ шалгаж баталгаажуулахыг Архангай аймгийн Статистикийн хэлтэсээс уриалж байна.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com