Error. Page cannot be displayed. Please contact your service provider for more details. (17)

Архангай аймаг

Эмийн сангуудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав


Нийтэлсэн: 2020-01-28 09:56:03

Эмийн сангуудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав

Аймгийн ЭМГ-аас энэ сарын 27-нд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад аймгийн эм холбоо, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудтай эрүүл мэндийн байгууллага, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлыг хангах зорилгын хүрээнд НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
Тус гэрээнд:
1. Эмийн сангуудыг вирусний эсрэг эм болон шаардлагатай антибиотик, хэрэгсэл, амны хаалтаар тасралтгүй хангах,
2. Амны хаалт болон эмний үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байх
3. Эмзэг бүлгийн иргэдийг витаминжуулах, амны хаалт үнэгүй тараах гэх мэт заалтуудыг оруулжээ.
Архангай аймгийн эм холбоо, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудын төлөөлөлтэй хийсэн уулзалтаар "Нийгмийн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй тохиолдолд Эмийн сан, эм ханган нийтүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ тооцно" гэв.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com