Error. Page cannot be displayed. Please contact your service provider for more details. (29)

Архангай аймаг

КОРОНОВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОНЛАЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ


Нийтэлсэн: 2020-02-03 15:09:48

КОРОНОВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОНЛАЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн газартай хамтран шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, сумдын эрүүл мэндийн төвүүдийн эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, эмнэлгийн бэлэн байдлыг хангах, өвчлөлийн талаар үнэн зөв мэдээллээр ард иргэдийг хангаж ажиллах хүрээнд сумдын удирдлагуудтай онлайн хурлыг зохион байгууллаа. Энэ хүрээнд 1-р сарын 27-ноос Аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, урлагийн болон бусад уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн зохион байгуулахыг хориглож, интернет тоглоомын газруудын үйл ажиллагааг түр зогсоосон захирамжийг танилцууллаа. Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, Аймгийн Засаг даргын А/22 дугаар захирамж, 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com