2-р сургуулийн барилгын ажилтай танилцав
Нийтэлсэн: 2020-03-11 09:10:02
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан өнөөдөр Эрдэнэбулган суманд баригдаж буй 2-р сургуулийн шинэ барилгын ажилтай танилцлаа. Тус барилгыг улсын төсвийн 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Гурван тамир" ХХК барьж байгаа. Гүйцэтгэгчийн зүгээс ирэх 6-р сарын 1 гэхэд ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.