ЦЭНХЭР, ТӨВШРҮҮЛЭХ, ХОТОНТ, ХАШААТ, БУЛГАН СУМДАД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2020-03-24 16:54:52
Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нөөцөөс сумдад үнэгүй олгогдож буй тэжээлийг хүлээлгэн өгөх, хаваржилтын нөхцөл байдалтай танилцах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сумдын шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөгөө өгөх үүрэг бүхий 5-н ажлын хэсэг 19-н суманд ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидаар ахлуулсан ажлын хэсэг Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Булган сумдын хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгийн нөөцөөс үнэгүй олгогдож буй 4тн хивгийг сум тус бүрд хүлээлгэж өглөө. Мөн сумдын шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөгөө өглөө.