#nobmec#şehirler arası nakliyat Архангай аймаг

Олон нийтийн арга хэмжээ, баар, караоке, сүм хийдийн үйл ажиллагааг хориглосон хугацааг сунгав.


Нийтэлсэн: 2020-04-02 09:55:07

Олон нийтийн арга хэмжээ, баар, караоке, сүм хийдийн үйл ажиллагааг хориглосон хугацааг сунгав.

Аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн а/190 дугаар захирамж гарлаа. Захирамжид Засгийн газрын тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, урлагийн уралдаан, тэмцээн, хурал, зөвлөгөөн, интернет тоглоом, баар, караоке, хурдан морины уралдаан, спорт заал, сүм хийдийн үйл ажиллагааг хориглосныг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгалаа.
Мөн аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг 10.00-17.00 цаг байхаар заажээ.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com