ОБГ болон Зоонос өвчин судлалын төвд автомакс хүлээлгэж өгөв
Нийтэлсэн: 2020-04-21 10:33:10
Аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх болон голомтын халдваргүйжүүлэлт хийх зориулалтаар энгийн болон батарейгаар цэнэглэдэг хоёр төрлийн есөн ширхэг автомаксыг ОБГ-т тавыг, Зооноз өвчин судлалын төвд дөрвийг хүлээлгэж өглөө. Эдгээр автомаксыг аймгийн Онцгой комисст цугларсан хандиваар авжээ. Халдваргүйтгэлийн бодис шүршигч энгийн автомакс-SPRAYEAR нь гурван запас хошуутай, 16 литрийн багтаамжтай, гар ажиллагаатай ажээ. Харин 3WD-20 маркийн гурван төрлийн шүршигч хошуутай автомакс нь батарейгаар ажилладаг ба 220 вольтоор цэнэглэдэг, 16 литрийн багтаамжтай, зургаан цаг цэнэглэсний дараа 3-4 цагийн турш тасралтгүй ашиглаж, 16000 м.кв талбайг халдваргүйтгэх боломжтой ажээ.