Kamagra jel php bypass shell shell indir php shell indir tempobetfarmasi üyelikweb tasarım1xbettuzla escortshort hairstylessex hikayeleri evden eve nakliyat jigolo caddecilingir elektrikciii jigolo ajansi evden eve nakliyattempobettempobettempobettempobettempobet Архангай аймаг

“Үйлчилгээний нэгдсэн төв” сумдад ажиллаж эхэлнэ


Нийтэлсэн: 2020-05-14 16:20:42

“Үйлчилгээний нэгдсэн төв” сумдад ажиллаж эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолоор иргэн, хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийг аймаг, сумдад байгуулахаар болсон.
Үүнтэй холбогдуулан “Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны журам” Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар батлагдан хэрэгжиж эхлээд байна.
Архангай аймагт “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулах, үйлчилгээ үзүүлэх ажилтнуудад зориулсан танилцуулга сургалтыг энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр аймаг, сумын “Үйлчилгээний нэгдсэн төв”-д ашиглагдах техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм. Нэг суманд 5.0 сая, аймгийн хэмжээнд нийт 100.0 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө.
Сумдад “Үйлчилгээний нэгдсэн төв” ажиллаж эхэлснээр төрийн байгууллагын 81 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 34 төрлийн олон шатлалт үйлчилгээг сум, орон нутгаасаа иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх боломж нөхцөл бүрдэж байгаа юм.
“Үйлчилгээний нэгдсэн төв”-өөр дамжуулан эхний шатанд төрийн 11 байгууллагын 54 төрлийн үйлчилгээг 5 сард багтааж нэвтрүүлэхээр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас гурван ажлын хэсэг гарч 21 аймагт ажиллаж байна.
 

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com