Цахир сумын багийн Засаг дарга, багийн эмч нарыг унаажууллаа
Нийтэлсэн: 2020-05-19 16:09:05
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилга, дэмжлэгээр Төрийн үйлчилгээг анхан шатанд хэрэгжүүлэн ажиллаж буй багийн Засаг дарга, багийн эмч, багийн ИНХ-ын дарга нарыг унаажуулж байна. Энэ хүрээнд Цахир сумын 4-н багийн Засаг дарга, 3-н багийн эмч нарын нийт 7 хүнийг бартаат замыг туулах чадвартай мотоциклоор хангалаа. Мотоциклыг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид гардуулан өглөө. Засаг захиргааны анхан шатанд, алслагдсан, хүнд нөхцөлд ажиллаж буй төрийн алба хаагч нарыг унаагаар хангаснаар иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна.