ЧУЛУУТ, ӨНДӨР-УЛААН, ИХТАМИР, ХАНГАЙ, ЦАХИР, БУЛГАН СУМДАД МОБАЙЛ ТЕХНОЛОГИ НЭВТЭРЛЭЭ
Нийтэлсэн: 2020-06-03 08:52:53
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн дэмжлэгтээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чулуут, Өндөр-Улаан, Ихтамир, Хангай, Цахир, Булган сумдын эрүүл мэндийн төвүүдэд шинээр мобайл технологийг нэвтрүүллээ. Тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан сумдын ЭМТ-ын эмч мэргэжилтнүүдэд гардуулан өглөө. Мобайл технологийг сумдад нэвтрүүлснээр иргэд хурдавчилсан оношлуур, хэрэгсэл ашиглан эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг гэртээ буюу явуулын хэлбэрээр авах боломж бүрдэж байгаа юм. Хөдөөгийн алслагдсан багийн иргэд, зорилтот бүлгийн хүн амд эрүүл мэндийн цогц чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх болон эмчилгээний хүртээмж нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал бий болж байна