Hacklink #nobmec#hd film izleizmir escortcasino siteleribedava bahisasianproblemgambling.org Архангай аймаг

Батцэнгэл сум хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамжтай болов


Нийтэлсэн: 2020-07-29 09:16:13

Батцэнгэл сум хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамжтай болов

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хүндэтгэлийн талбайг Цэцэрлэгт хүрээлэн болгон өргөтгөн тохижуулах ажлын эхлэл болох 3-6 насны хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамжыг иргэдийн оролцоотойгоор “Найрамдал” бүлэг гүйцэтгэсэн байна. Ажлын хэсэг хүндэтгэлийн талбай тохижуулах ажлыг газар дээр нь очиж ажлын даалгавар техникийн тодорхойлолтод заасны дагуу шалгаж, хүлээн авч хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамжыг ашиглалтанд оруулаад байна.
Энэхүү ажил нь иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд тоглох боломжийг бүрдүүлж байна.
Хүүхэд бүхэн инээд хөөр, аз жаргалаар дүүрэн байна.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com