Hacklink #nobmec#şehirler arası nakliyatkamagra jelhd film izleizmir escort Архангай аймаг

Багш нарын бага хурал боллоо


Нийтэлсэн: 2020-08-28 09:27:59

Багш нарын бага хурал боллоо

2020-2021 оны хичээлийн жилийн Архангай аймгийн багш нарын бага хурал боллоо. Бага хуралд УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, УИХ-ын гишүүн БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа нарын тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд оролцож багш нарын санал, сэтгэгдлийг сонслоо. ЕБС, СӨБ-ийн удирдлагууд, багш нарын төлөөлөл нийт 200 гаруй багш мэргэжилтнүүд мэргэжлийн чиглэл чиглэлээрээ саналаа нэгтгэж удирдлагуудад хүргэсэн юм. УИХ-ын гишүүдийн зүгээс багш нарын саналыг дэмжиж, ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангаж, тэргүүн туршлага судлуулах, амжилт гаргасан багш нарыг урамшуулах ажлыг Монгол улсдаа үлгэр жишээ болохуйц зохион байгуулна гэдгээ хэллээ.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com