Hacklink #nobmec#şehirler arası nakliyatkamagra jelhd film izleizmir escort Архангай аймаг

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ


Нийтэлсэн: 2020-09-15 14:01:07

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган аймагт албан томилолттой ажиллалаа.
Томилолтын бүрэлдэхүүнд БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун, БХ-ын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүс багтаж ажиллав.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно” хэмээн тусгаж, хөтөлбөрийн 2.6.1.9-д “Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйгийн дурсгалуудыг түшиглэн байгуулна гэсэн зорилт дэвшүүлжээ. Иймд УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны танилцуулсан зураглалын дагуу Архангай, Өвөрхангай, Булган аймаг дахь Орхон-Тамир, Хануй-Хүнүй, Туул голын сав газар дагуух Монголын төрт улсуудын нийслэлийн туурь, хэрэм, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш, хиргисүүр, Буган хөшөө, тахилын онгон зэрэг үнэлж баршгүй соёлын биет өвтэй Монгол Улсын Ерөнхий сайд ажлын хэсгийн гишүүдийн хамт газар дээр нь биечлэн танилцаж, судалгаа, малтлага хийж буй эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний саналыг сонсож, мэдээлэл солилцов.
Ерөнхий сайд Архангай аймагт ажиллаж үеэрээ
- Хотонт сумын нутаг дахь Уйгурын хаант улсын нийслэл Хар балгас хотын туурь,
- Монголын эзэнт гүрний үеийн /Өгэдэй хааны ”Гэгэ-чаган орд”/ хэмээх Дойтын балгас,
- Эрнэбулган сум дахь XVIII-XX зууны үеийн Халхын шашны томоохон төвүүдийн нэг Заяын хүрээ, угсаатны зүйн музей,
- Их тамир сум дахь Монгол, Түрэг, Уйгур, Түвд, Манж, Хятад зэрэг 150 гаруй хадны бичээс бүхий Тайхар чулуу,
- Хүрэл зэвсгийн үеийн оршуулга, тахилга, Цацын эрэг, хөрөөгийн үзүүрийн хадны зураг,
- Өндөр-Улаан сумын Жаргалантын ам дахь Хүрэл зэвсгийн үеийн буган хөшөө, хиргисүүрийн цогцолбор дурсгал,
- ГОЛ МОД-2 Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор дурсгал,
- Өгийнуур сум дахь Хүннүгийн үеийн дугуй дараастай оршуулгын дурсгал,
- Хүннүгийн хаан Шаньюгийн тахилын газар болох Талын гурван хэрэм,
- Өлзийт сум дахь Хүннүгийн хаан Шаньюйн зуны ордон ЛУУТ ХОТ-ыг үзэж танилцлаа.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com