Hacklink #nobmec#kamagra jelhd film izleizmir escortcasino siteleribedava bahisasianproblemgambling.org Архангай аймаг

"Эрүүл бэлчээр-Эрүүл мал- Эрүүл хүнс" сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн эхэллээ


Нийтэлсэн: 2020-09-24 14:20:13

"Эрүүл бэлчээр-Эрүүл мал- Эрүүл хүнс" сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй " Ногоон алт-малын эрүүл мэнд" төслийн хүрээнд "Эрүүл бэлчээр-Эрүүл мал- Эрүүл хүнс" сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн эхэллээ.
Уг зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Швейцарийн хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ХХААХҮЯам, төслийн холбогдох мэргэжилтнүүд, Архангай, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын хувийн мал үржлийн ажил үйлчилгээний аж ахуйн нэгжийн мал зүйч, мал эмнэлгийн малын эмч нар гээд нийт 250 гаруй мэргэжилтнүүд оролцож байна.
Өнөөдөр бэлчээр, мал аж ахуйн талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг явагдаж, зөвлөмж гаргана.
Маргааш буюу 09 сарын 25-ны өдөр малыг бүртгэлжүүлэх, малын тэжээл чанар, хангамжийг нэмэгдүүлэх, мал сүргийн ашиг шим, тэсвэрт чанарыг сайжруулах, малын тоог эргэлтийн тооцооллын дагуу бэлчээрийн даацад тохируулах чиглэлээр Ихтамир суманд малчны хотонд үзүүлэх сургалтыг зохион байгуулах аж.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com