Hacklink #nobmec#kamagra jelhd film izleizmir escortcasino siteleribedava bahisasianproblemgambling.org Архангай аймаг

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Архангай аймагт ажиллалаа


Нийтэлсэн: 2020-10-05 17:37:41

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Архангай аймагт ажиллалаа

Цаг агаарын гаралтай гамшгийн эрсдэл, өвөлжилтийн бэлэн байдал, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, ган бүхий аймгуудад эрсдэлийн үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллах зорилгоор Улсын онцгой комиссын шуурхай бүлэг энэ сарын 2-ны өдөр Архангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа.
Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар хэрэгжүүлж байгаа ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлэн байдлын талаар, Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс Архангай аймгийн 2020 оны зуншлагын байдал, 2020-2021 оны бэлчээрийн даац, цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын танилцуулга мэдээлэл хийсэн юм.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com