Засаг даргын захирамж




АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2019 ОНЫ 02 ДУГААР САРД ГАРСАН ЗАХИРАМЖИЙН ТОЙМ
2019.02.28
Эрдэнэбулган сум

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 28–ны өдрийн хугацаанд аймгийн Засаг даргын ажил хэргийн чанартай А/49-А/86 дугаар бүхий 38 захирамж гарсан байна.

Захирамж тус бүрийг агуулгаар нь тоймлон танилцуулвал:

Огноо Дугаар Захирамжийн агуулга Хяналт тавих, хэрэгжүүлэх газар, хэлтэс
1 2 3 4 5
1 02/02 А/49 “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн тохижилтын ажилд хөрөнгө зарцуулах тухай /48.901.387/ СТСХэлтэс
2 02/02 А/50 Жаргалант сумын сургуулийн 75 ортой байрны барилгын шугам, халаалтын тогтоо угсралтын ажилд хөрөнгө зарцуулах тухай /43.221.149/ СТСХэлтэс
3 02/02 А/51 Булган уулын орчны тохижилтын ажилд хөрөнгө зарцуулах тухай /110.771.761/ СТСХэлтэс
4 02/02 А/52 Тамир кино театрын их засварын ажлын үлдэгдэл санхүүжилтэд хөрөнгө зарцуулах тухай /61.000.000/ СТСХэлтэс
5 02/02 А/53 Цэцэрлэг хотын зураглал хаягжуулалтын ажилд хөрөнгө зарцуулах тухай /55.245.664/ СТСХэлтэс
6 02/02 А/54 Төсөвт байгууллагуудын тогтмол зардалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах тухай СТСХэлтэс
7 02/04 А/55 Хурдан морины уралдааныг хориглох тухай ХОХБТХэлтэс, ГБХЗХГазар, ЦГазар, сумдын засаг дарга нар
8 02/04 А/56 “эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жилийн аян зохион байгуулах тухай ЭМГазар, Сумдын засаг дарга нар
9 02/11 А/57 Зая гэгээнтний ерөөл буяны үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай АЗДТГазар, БСУГазар
10 02/13 А/58 Ойн арга хэмжээг зохион байгуулах тухай ЦШтаб
11 02/13 А/59 Гамшгаас хамгаалах сургалт чвуулах, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай ОБГазар
12 02/18 А/60 “хатант констракшн” ХХК-ий барилгыг байнгын ажиглалтад хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай ГХБХБГазар
13 02/06 А/61 ХАБЭА-н аймгийн салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай Зөвлөлийн дарга Б.Болормаа, НХҮГазар, байгууллагын дарга, захирал нар
14 02/18 А/62 Архангай 2 орон нутгийн хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай ГБХЗХГазар
15 02/18 А/63 Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн салбар зөвлөл шинэчлэн байгуулах тухай НХҮГазар
16 02/19 А/64 Газрын дуудлага худалдаа нөхөн явуулах тухай ГХБХБГазар
17 02/20 А/65 Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай ГХБХБГазар
18 02/25 А/66 Төслийн аймгийн зохицуулагч сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай ХОХБТХэлтэс, БОАЖГазар
19 02/25 А/67 АЗД-ын 2019 оны хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэх зардлын жагсаалт батлах тухай СТСХэлтэс
20 02/25 А/68 Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулах зардал гаргах тухай /1.265.000/ АЗДТГазар
21 02/25 А/69 Л.Энх-Амгаланд буцалтгүй тусламж олгох тухай /100.000/ АЗДТГазар
22 02/25 А/70 Сан хөмрөгийн улсын тооллогын үйл ажиллагаанд зардал гаргах тухай /300.000/ АЗДТГазар
23 02/26 А/71 Хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай НБХэлтэс
24 02/26 А/72 Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн инженер геологийн судалгааны төлбөрт хөрөнгө зарцуулах тухай /2.438.000/ СТСХэлтэс
25 02/27 А/73 Багш нарын замын зардал гаргах тухай /18.000.000/ СТСХэлтэс
26 02/27 А/74 Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай ГХБХБГазар
27 02/27 А/75 Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай ГХБХБГазар
28 02/27 А/76 Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай ГХБХБГазар
29 02/27 А/77 Газрын зориулалт хэсэгчилж өөрчлөх тухай ГХБХБГазар
30 02/27 А/78 Хүн ам, орон сууцны тооллогын комисс байгуулах тухай Статистикийн хэлтэс
31 02/27 А/79 Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын, сумдын комисс, аймгийн түр товчоо байгуулж ажиллуулах тухай Статистикийн хэлтэс
32 02/27 А/80 Эрх шилжүүлэх тухай ОНӨГазар
33 02/27 А/81 Эрх шилжүүлэх тухай Цэцэрлэг сумын засаг дарга
34 02/27 А/82 Эрх шилжүүлэх тухай АЗДТГазар
35 02/27 А/83 Өндөр-Улаан сумын зам засварын ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг бүхий Үнэлгээний хороо байгуулах тухай ОНӨгазар
36 02/27 А/84 Тариат, Жагалант сумын зам, даваа засварын ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг бүхий Үнэлгээний хороо байгуулах тухай ОНӨГазар
37 02/27 А/85 Хангай сумын зам, даваа засварын ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг бүхий Үнэлгээний хороо байгуулах тухай ОНӨГазар
38 02/27 А/86 Цэцэрлэг сумын зуслангийн голд гүүр барих ажлыг хийж гүйцэтгэх үүрэг бүхий Үнэлгээний хороо байгуулах тухай ОНӨГазар

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com