ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Arkhangai.gov.mn

Өнөөдөр /11 сарын 28/ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал нар эрүүл мэндийн салбарынхантай уулзалт хийлээ.

Цар тахлын жилүүдэд өргөсөн тангаргатаа үнэнчээр амрах чөлөөгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ зөөврийн компьютер, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, амьсгалын аппарат зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа.

Засаг дарга М.Батжаргал “Цахим Архангай” хөтөлбөрийн хүрээнд Е-Clinic /Эрүүл мэндийн онлайн систем/-ийг эрчимжүүлж 70 хүртэлх хувьд хүргэх тухайгаа энэ үеэр илэрхийлж байв.