ТОМИЛОЛТЫН БАГ ӨНДӨР-УЛААН СУМАНД АЖИЛЛАЛАА.

Arkhangai.gov.mn

Өнгөрсөн хугацаанд Архангай аймгийн засаг дарга Д.Золжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн нийт сумдаар ажиллаж, сум орон нутгийн төрийн байгууллагууд болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон соёлын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж байгаа юм.
Томилолтын хүрээнд ажлын хэсэг Өндөр-Улаан суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн удирдлагуудын санал хүсэлтийг сонсов.
Уулзалтын үеэр дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд:
- Сумын Хүн эмнэлгийн барилгын бүрэн засварын ажил болон, халаалтын систем, дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх.
-Ерөнхий боловсролын сургуулийн тохижилт, барилгын бүрэн засвар, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангах.
-Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын төсөв санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг сумын удирдлагуудын санал хүсэлтийг үндэслэн газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
Мөн цаашид цар тахлын дэгдэлт намжиж хөл хорио цуцлагдах үед сумын иргэд, малчид хөдөлмөрчидтэй уулзалт хийн хамтран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд хэлсэн юм.