НИЙСЛЭЛЭЭС ИРСЭН ИРГЭН БҮРЭЭС ДАВТАН ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА

Arkhangai.gov.mn

АОК-ын комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод гацсан иргэдээ татаж авах ажил эхэлж, өнөөдөр Эрдэнэбулган суманд PCR шинжилгээний хариу гарсан 35 иргэн нэг автобусаар ирлээ. Ирсэн нийт зорчигчдоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарч, гэрийн тусгаарлалтанд шилжээд байна. Мөн хувийн автомашинаар ирсэн иргэдийн бүртгэлийг хийж, журмын дагуу давтан шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Цаашид 2 сарын 10-ыг хүртэл PCR шинжилгээний хариу гарсан иргэдээ татан авах юм.
Иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлана уу!!!