ЗАСАГ ДАРГА Д.ЗОЛЖАРГАЛ ӨНӨӨДӨР /2021.02.04/ БАТЦЭНГЭЛ, ӨЛЗИЙТ СУМДАД АЖИЛЛАЛАА.

Arkhangai.gov.mn

Өнгөрсөн хугацаанд аймгийн засаг дарга Д.Золжаргалаар ахлуулсан ажлын хэсэг нийт 16 сумаар ажиллаж, сум орон нутгийн Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Томилолтын үед сумдын Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, дотуур байр гэсэн хүүхэд багачууд болон өндөр настан, эрүүл мэндийн үзлэгт шинжилгээнд хамрагдаж, хэвтэн эмчлүүлж буй ард иргэдийн тав тухтай байдлыг нэн тэргүүнд тавьж, дээрх байгууллагуудын дэд бүтэц, цэвэр бохирын шугамын асуудалд анхаарч байсан юм. Мөн сумдын төсөвт байгууллагуудын нөхцөл байдал, орон нутгийн өвөлжилт, цар тахлын үеийн бэлэн байдал, тусгаарлах байрны шаардлага, хангалттай танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэв. Тодруулбал, Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагын албан хүсэлтийн дагуу ЭХО аппаратны төхөөрөмж шийдвэрлэн өгөхөөр боллоо.