Засаг дарга Д.Золжаргал Хотонт сумын малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Гомбодоржийн Лхагважавд хүндэтгэл үзүүллээ.

Arkhangai.gov.mn

Аймгийн Засаг дарга Д.Золжаргал, Хотонт сумын Засаг дарга Д.Батбаатар нар Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Бургалтай багийн малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Гомбодоржийн Лхагважавд хүндэтгэл үзүүлж, Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардууллаа. 1990 онд Ардын их хурлын депутат, 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн асан, Хөдөө аж ахуйн ухааны доктор Г.Лхагважав нь "Шинэ үндсэн хуулийг батлалцаж" явсан түүхтэй. Ахмад буурай маань өдгөө 90 насны босгыг алхаж явна.