АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАВ

Arkhangai.gov.mn

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.2-т тусгагдсан ‘’ НЭГ АЙЛ-НЭГ ӨВӨЛЖӨӨ-10 АР ГАЗАР’’ арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэгт холбогдох газрын удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулан, Засаг даргын орлогч В.Мөнхбат удирдан ажиллахаар томилогдов. Цаашид хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж , 2021 оны 3-р сарын 01-ний өдрийн дотор танилцуулна гэв.