АЙМГИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН КОМПАНИ, ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Arkhangai.gov.mn

Аймгийн Засаг дарга Д.Золжаргал Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг барилгын компанийн удирдлагууд болон хувиараа барилга барьдаг иргэдтэй уулзаж тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. 2021 онд аймагт баригдаж буй 206 айлын орон сууц, шинээр баригдах 528 айлын орон сууцны барилга, дахин төлөвлөлт хийгдэх 177 барилга байгаа юм. Төрөөс 150 мянган айл-орон сууц үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан орон сууцны газар, дэд бүтэц, ипотекийн 6%-ийн зээлд бүрэн хамруулах асуудлыг шийдвэрлэж өгсөн юм.
Архангай аймагт 53 байршилд 1530 өрх инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон байдаг. Аймгийн хэмжээнд ‘’Эх голомтын илч’’ ХХК нийт орон сууцны дулааны асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд дулааны цахилгаан станц байхгүйн улмаас шинээр баригдаж буй барилгууд дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдож чадахгүй, тус тусдаа уурын зуух барьдаг нь хүндрэл учруулдаг гэв. Харин ‘’Эх голомтын илч’’ ХХК ий зүгээс орон сууцны иргэдийн м2-ийн төлбөр бага байдаг учраас манай байгууллагад алдагдалтай тул шинээр баригдсан орон сууцыг нэгдсэн дулааны шугамд холбох техникийн нөхцөлийг бүрдүүлдэггүй гэдэг тайлбар өгч байв. Энэ асуудлыг цаашид Засаг дарга болон, дулаан үйлдвэрлэгч ‘’Эх голомтын илч’’ ХХК , орон сууцны барилгын компаниуд хамтран ажлын хэсэг байгуулж асуудлыг шийдвэрлэхээр боллоо.