ЦЭНХЭР СУМЫН ОРХОН БАГТ АЖИЛЛАЖ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЦУЦЛАГДСАН ТАЛБАЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Arkhangai.gov.mn

Архангай аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат ажлын хэсгийн төлөөллийн хамт Цэнхэр сумын Орхон багт ажиллалаа. Ажлын хэсэгт Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Г.Алтан-Очир болон Цэнхэр сумын ЗДТГ, холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд оролцов. Ажлын хэсэг тус багт тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайн өнөөгийн нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм.

Тус газарт үйлдвэрлэлийн болон гар аргаар олборлолт явуулснаас үүдэлтэй хөрсний эвдрэл үүссэн 862 га талбай байна. Үүнээс техникийн нөхөн сэргээлт хийгдсэн 380 га, биологийн нөхөн сэргээлт хийгдсэн 104 га талбай байгаа юм. Тус газрыг байнгын хяналттай байлгахаар болсон бөгөөд пост ажиллуулах боломжийг судалж, нөхөн сэргээлт хийгдээгүй газарт нөхөн сэргээлт хийлгэх зэрэг цаашид авах арга хэмжээний талаар нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулхаар боллоо.