АОК: ХАЙРХАН СУМЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ОЙРЫН ХАВЬТЛЫН 9 ИРГЭНИЙГ ТУСГААРЛАЛАА

Arkhangai.gov.mn

Хайрхан суманд батлагдсан нэг тохиолдлын нэг иргэнийг Аймгийн НЭ-ийн Халдвартын тусгай эмнэлэгрүү хүргэж, нэн ойрын хавьтлын 9 иргэнийг Хайрхан суман дахь тусгаарлах байранд шилжүүлээд байна.
Одоогийн байдлаар Хайрхан сумын орох гарах хөдөлгөөнийг хааж, худалдаа үйлчилгээний төвүүд болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн хаалаа. Аймгийн онцгой комиссоос голомтын цар хүрээг тогтоохоор ЭМГ-ын ахлах тархвар судлаач Э. Бямбацогтын ахалсан шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг Хайрхан суманд ажиллаж байна.
Батлагдсан тохиолдол нь нийслэлээс ирэхдээ PCR шинжилгээний сөрөг хариутай байсан боловч хоёр хоногийн дараа ийнхүү давтан шинжилгээгээр илэрсэн. Иймд иргэн бүр хариуцлагатай байж, голомтот бүсээс ирсэн бол гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд сахихыг АОК-оос анхааруулж байна.