ЗАСАГ ДАРГА Д.ЗОЛЖАРГАЛ “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР” ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ-100 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Arkhangai.gov.mn

Батлан хамгаалах бодлого бол улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаа, дархлаа юм. Энэ утгаараа аймгийн нутгийн захиргааны байгууллагаас залуусыг эх оронч хүмүүжүүлээр төлөвшүүлэх, энх цагийн бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр батлан хамгаалах салбартай нягт хамтран ажиллаж байна. Монгол Улсын зэвсэгт хүчин түүхийн бүхий л үед чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэ байр сууриа хадгалж, залуу үеийн цэрэг эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга хүмүүжлийн томоохон сургууль, улс орныхоо аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн баталгаа байх учиртай.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын энэ өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбарын хамт олон, аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын офицер, ахлагч албан хаагчид болон Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага, ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ ЦЭРГИЙН ЯРУУ АЛДАР ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДАРЧ БАЙХ БОЛТУГАЙ!