Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр


 

Аймгийн ИТХ-ын 2021 оны 12 дугаар

сарын 02-ны өдрийн ээлжит хоёрдугаар

хуралдааны 11 тогтоолоор батлав.

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дөрөвдүгээр хуралдааны 11 дүгээр тогтоолын хавсралт АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР Архангай аймгийн Засаг дарга нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлсэн “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Архангай аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөрөө 6 бүлэг бодлогын хүрээнд тодорхойлон дэвшүүллээ. Энэхүү хөтөлбөрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас дэвшүүлсэн “Цахим шилжилт”, “Ногоон байгууламж”, “Хог хаягдлын менежмент” бодлого, зорилтыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг баримталлаа.

НЭГ.“КОВИД-19” ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО

1.1. “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ

1.1.1. Коронавируст халдвар цар тахлын үеийн хариу арга хэмжээг олон салбарын оролцоотой хамтран зохион байгуулж, нөөцийн бэлэн байдалд дэмжлэг үзүүлнэ.

1.1.2. Аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, ариун цэвэр, халдваргүйн горимыг хангахад шаардлагатай мэдээлэл сурталчилгаа хийн, сургалт зохион байгуулж ажлын байраа хадгалах, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ. 1.1.3. Шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангана.

1.1.4. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө хэрэгжүүлнэ.

1.1.5.Багш, ажилтан, суралцагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж, короновирусын эсрэг болон улирлын томуугийн вакцинд бүрэн хамруулна.

ХОЁР: ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО 2.1.

Эрүүл мэндийн үйлчилгээ 2.1.1. ”Цахим эрүүл мэнд” арга хэмжээ хэрэгжүүлж, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, орон нутагт хийгдэх оношилгоо, эмчилгээнд алсын зайн технологи ашиглан, цахим эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоонд шилжинэ. 4 2.1.2. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

2.1.3 Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн шаардлагад нийцсэн техник тоног төхөөрөмжөөр хангаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэд орон нутагтаа оношлогдон эмчлүүлэх боломжийг бүрдүүлнэ.

2.1.4. Түргэн тусламжийн машины парк шинэчлэл хийж улсын чанартай авто зам дагуух шаардлагатай цэгүүдэд яаралтай тусламжийн төв байгуулах замаар яаралтай тусламжийн хүртээмжийг сайжруулна.

2.1.5. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн барилга байгууламж дэд бүтцийг сайжруулан стандарт, чанарын шаардлага хангасан тэгш хүртээмжтэй чанартай үйлчилгээг үзүүлэх орчин бүрдүүлнэ.

2.1.6. Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн арга хэлбэрийг нэвтрүүлж, Эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангана.

2.1.7. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдлыг хангах хяналтын цахим тогтолцоонд шилжинэ.

2.1.8. Сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

2.1.9 Хавдрын эрт илрүүлэгийн төвийн үйл ажиллагааг эхлүүлж, хавдрын эрт илрүүлэлтийг зохион байгуулна.

2.1.10. Сумдад шүдний кабинет байгуулна.

2.2. Нийтийн биеийн тамир, спорт

2.2.1. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлж, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөв, дадал хэвшилтэй болгох үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

2.2.2. Үндэсний спорт, уламжлалт тоглоом наадгайг хүүхэд залуучуудад өвлөн уламжлуулахыг дэмжиж, хичээллэгсдийн тоог нэмэгдүүлнэ.

2.2.3. Өсвөр, залуучууд, паралимпийн шигшээ багийг шинэчлэн байгуулж, улс, тив дэлхийн хэмжээний тамирчин бэлтгэх, үндэсний хэмжээний тэмцээнүүдийг орон нутагт зохион байгуулахад спортын холбоод, клубтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ.

2.2.4. Иргэдэд үйлчлэх спортын зориулалтын стандарт талбайн хүртээмжийг нэмэгдүүлэн, олон улсын жишигт нийцсэн спортын ордон барьж, цэнгэлдэх хүрээлэн /наадмын талбай/-г засварлан байнгын үйл ажиллагаатай болгоно.

2.3.Өрсөлдөх чадвартай боловсрол

2.3.1.Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим боловсрол” арга хэмжээ хэрэгжүүлнэ.

 2.3.2. Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны үзэл, хандлага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан Монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн, Монгол хүний онцлогт тохирсон зан чанар, хүмүүжил, сургалтын арга хэмжээг цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ.

2.3.3. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг жил бүр нэмэгдүүлнэ.

2.3.4.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хөгжлийг дэмжсэн арга хэмжээ хэрэгжүүлнэ.

2.3.5. Ерөнхий боловсролын сургалтын чанарын үнэлгээг жил бүр хийж, боловсролын чанарт ахиц гаргана.

2.3.6.Сургууль, цэцэрлэг бүрд эмч, ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулахыг дэмжинэ.

2.3.7. Олон улс, улсын чанартай олимпиад, тэмцээн, ЭЕШ-д амжилт үзүүлсэн багш, сурагчид, бэлтгэсэн багш нарыг урамшуулж, хөгжлийн тэргүүлэх чиглэл болон эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлнэ.

2.3.8. “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлэн, мэргэжлийн стандартыг нэвтрүүлж, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэн, тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг боловсролын салбарт зөвлөхөөр ажиллуулахыг дэмжинэ. 2.3.9. Насан туршийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, бүх насны иргэд тасралтгүй суралцах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.3.10. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.3.11. Сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулж, суралцагчдын шүүлтүүртэй цэвэр ус хэрэглэх боломжийг бүрдүүлнэ.

2.3.12. Суралцагчдад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж, сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

2.3.13. Сургууль, цэцэрлэгийн урлаг, биеийн тамирын заалны орчин нөхцөлийг сайжруулж, техник, тоног төхөөрөмжөөр хангана. 2.3.14. “Багшийн хөгжил-судалгаа арга зүйн төв”-ийг байгуулж, багшийн хөгжлийг дэмжинэ.

2.3.15. Сургуулиудын гадаад хэлний хичээлийн сургалтын орчныг сайжруулж, мэдээлэл зүйн кабинетыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.

2.3.16. Цэцэрлэг, сургууль, дотуур байрын гал тогоог шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангаж, ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2.4.Хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал

2.4.1. Нийгмийн хамгааллын салбарыг цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй болгоно.

2.4.2 Тусгай хэрэгцээт 0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх /эцэг/-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх бодлогыг хэрэгжүүлнэ.

2.4.3. Өрхийн амьжиргааны түвшинг шинэчлэн тогтоож, зорилтод бүлгийн өрхийн гишүүдийн эрэлт, санаачилга, боломжид тулгуурлан өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.

2.4.4. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд сэтгэл заслын болон сэргээн заслын иж бүрэн үйлчилгээ үзүүлнэ.

2.4.5. “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг тэдний хүнс, тэжээлийн хэрэгцээ, бие бялдар, хувь хүний хөгжил, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийн хуримтлал бий болгоход зарцуулах дадал олгоно.

2.4.6. Ахмадуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нийгэм соёлын үйлчилгээг өргөжүүлж, ахмадын байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллана.

2.4.7. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 5000-аас доошгүй ажлын байр шинээр бий болгоно.

2.4.9. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрүүдийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ. 2.4.10. Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд нийцүүлж, төгсөгчдийг ажилд зуучлах үйл ажиллагааг дэмжинэ.

2.4.11. Орлого багатай өрхийн ажил эрхлэхгүй байгаа насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

2.4.12. Сум, орон нутгийн хөгжлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, ажилгүй иргэдийг нийтийг хамарсан ажилд хамруулан өрхийн орлогыг нэмэгдүүлнэ. 2.4.13 Хүүхэд, залуучууд, гэр бүлд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлж, сургалт нөлөөлөл, хөгжлийн үйлчилгээг сайжруулна.

2.4.14. Хүүхдийн “Тамир” зусланг олон улсын хүүхдийн зуслан болгож өргөжүүлнэ.

2.5.Үндэсний өв соёл, соёл урлаг 7 2.5.1. Соёлын биет болон биет бус өвийн цахим санг бүрдүүлж, соёлын өвийг өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

2.5.2.Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлаж, хадгалалт хамгаалалтыг сайжруулна.

2.5.3. Музейн үйл ажиллагааг өргөжүүлж, сан хөмрөгийг баяжуулан, музейд виртуал орчин бий болгоно.

2.5.4. Орхон-Тамир, Хануй-Хүнүйн дурсгалыг түшиглэн ”Төв Азийн түүх соёлын голомт судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолбор”-ыг, Зая гэгээний хийдийг түшиглэн “Төв Монголын байгаль-түүх-соёлын цогцолбор музей”-г тус тус байгуулна.

2.5.5. Соёл урлагийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж, мэргэжлийн боловсон хүчнээр ханган, тэдний ур чадвар, ажиллах орчин нөхцөлийг сайжруулна.

2.5.6. Үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ.

2.5.7. Хүүхэд залуучуудад өв соёл, зан заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, Монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлнэ.

2.5.8. Нүүдлийн соёл иргэншлийн суурь дээр тулгуурласан мэргэжлийн урлагийг хөгжүүлэн, үндэсний хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий соёлын брэндийг бий болгож, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

2.5.9. Номын сангийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2.5.10. Хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх үндэсний уламжлалыг сэргээж, угийн бичиг хөтлөх, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.

ГУРАВ. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО 3.1.Санхүү, төсөв

3.1.1. “Цахим санхүү” арга хэмжээ хэрэгжүүлнэ.

3.1.2.Татварын бүх төрлийн үйлчилгээг цахимжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад жигд хүртээмжтэй хүргэж, татварын бааз суурийг нэмэгдүүлнэ.

3.1.3. Орон нутагт хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний худалдан авалтад дотоодын аж ахуй нэгж үйлдвэрлэл эрхлэгчдийг тэргүүн ээлжид дэмжих бодлогыг баримтлан, худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, иргэд, төрийн бус байгууллагын хяналтын дор ил, тод нээлттэй зохион байгуулна.

3.1.4. Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хариуцлагыг сайжруулж, хэмнэлтийн горимыг баримтлан, төсвийн ил тод, шилэн байдлыг хангаж ажиллана.

3.1.5. Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх замаар иргэдийн орлогыг өсгөж, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлнэ.

8 3.2. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ

3.2.1. “Цахим хөдөө аж ахуй” арга хэмжээ хэрэгжүүлнэ.

3.2.2. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинэ техник технологи нэвтрүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өсгөнө.

3.2.3. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлж, сумын болон сум дундын отрын бүс нутгийг тогтоон, бэлчээрийг хамгаалах, хортон мэрэгч устгах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ.

3.2.4. “Монгол малчин” хөтөлбөрийн хүрээнд төрийн бус байгууллагуудтай хамтран малчдын анхан шатны болон дундын хоршоо, бүлэг, хэсэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллана.

3.2.5. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулж, экспортыг нэмэгдүүлнэ.

3.2.6. Малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулан, генетик нөөцийг хамгаалж, сумдад цөм сүргийн үржүүлэг технологийн нэгж байгуулж, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах арга хэмжээг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.

3.2.7. Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих арга хэмжээний хүрээнд мал аж ахуйг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах, малчин өрхүүд өвс, тэжээл тарих, нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх техник үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.

3.2.8. Мал сүргийг бүртгэлжүүлж, гарал үүслийг тодорхой болгон, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлэх, мал, махыг зах зээлд нийлүүлэх мэдээллийн цахим систем хэрэгжүүлнэ.

3.2.9. Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургалтад хамруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

3.2.10. Малын гоц халдварт, халдварт, паразит өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулж, мал эмнэлэг лабораторийн оношилгооны чадавхыг сайжруулж, мал эмнэлгийн салбарын ажил үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг дээшлүүлэн малын өвчлөлийг бууруулна.

3.2.11. Атрын IV аяныг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон үр тарианы сортыг нутагшуулж, хөрсний үржил шимийг сайжруулж, нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, үр үржүүлгийн аж ахуйг байгуулах санаачилгыг дэмжин, үрийн агуулах байгуулна.

3.2.12. Орон нутгийн иргэд хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэгцээгээ өөрөө хангах, зоорь, хүлэмжийн аж ахуйэрхлэх санаачилгыг дэмжиж, “Өрхийн тариалан” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.2.13. Газар тариалангийн үйлдвэрлэлд орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлж, тариалангийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг ашигласан, 9 усжуулалтын системийн менежментийг боловсронгуйболгож, тариалан эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ.

3.2.14. “Эрүүл хүнс-Малчны хотноос” төслийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуйг газар тариалангийн бүс нутгийг түшиглэн хөгжүүлнэ. 3.2.15. “Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.2.16. Байгалийн дагалдах баялаг, мал аж ахуй, газар тариалан болон гахай, тахиа, зөгийзэрэг аж ахуйд суурилсан орон нутгийн онцлогийг шингээсэн, шинэ брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх сурталчлах арга хэмжээг зохион байгуулна.

3.2.17. Орон нутгийн түүхий эд нөөцөд тулгуурласан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сан бусад зээлийн бодлогоор дэмжинэ.

3.2.18. Гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ.

3.2.19 Нэмүү өртөг шингэсэн дэвшилтэт технологи бүхий мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн болон хүнсний ногоо даршлах, савлах, мод модон эдлэл, барилгын материалын жижиг үйлдвэр цех байгуулах санал санаачилгыг дэмжинэ.

3.3. Тогтвортой аялал жуулчлал

3.3.1. “Цахим аялал жуулчлал” арга хэмжээ хэрэгжүүлнэ.

3.3.2. Архангай аймгийг “Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” болгон хөгжүүлэх төлөвлөгөө” /2019-2030/ дунд хугацааны арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.

3.3.3.Архангай аймгийн Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.

3.3.4.Аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар стандартыг сайжруулан, сургалт, мэдээллийн төвд цахим технологийг нэвтрүүлж, гадаад, дотоод сурталчилгааг өргөжүүлнэ.

3.3.5. Архангай аймгийн тахилгат, шүтлэгт газруудыг бүртгэл мэдээллийн санд оруулна.

3.3.6. Уламжлалт хэл, соёл, ёс заншлаа хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэд, нүүдлийн соёлд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Нүүдэлчдийн соёл”-ын арга хэмжээг жил бүр зохион байгуулж, дотоод, гадаадын жуулчдад сурталчилна.

3.3.7. Ялгамж төрх бүхий аймгийн аялал жуулчлалын брэндингийг бүтээнэ.

3.4. Барилга, хот байгуулалт

3.4.1.Газар зохион байгуулалт, барилга, хот төлөвлөлтийн цахим системийг улсын нэгдсэн системтэй уялдуулан хөгжүүлнэ.

10 3.4.2. Шаардлагатай барилга байгууламж, төсөл арга хэмжээний ТЭЗҮ-г жил бүр үе шаттайгаар боловсруулна.

3.4.3. Аймаг, сумын газар зохион байгуулалт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон аялал жуулчлалын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулна.

3.4.4. Цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай, орон сууцуудын гадна фасад, зам талбайг тохижуулж хотын өнгө үзэмжийг сайжруулна. 3.4.5. Цэцэрлэг хотод “Булган хангай”, “Шинэ наран” зэрэг дахин төлөвлөлт хийгдсэн 4 байршилд суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ.

3.4.6. Аймгийн төвийн гэр хорооллын шинэчлэл, дэд бүтцийг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

3.4.7. Олон улсын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг дэмжин, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. ДӨРӨВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

4.1. “Цахим Архангай”-төрийн шуурхай үйлчилгээ

4.1.1. Төрийн үйлчилгээнд “Цахим шилжилт”-ийг үе шаттай хийж, цахим засаглалд шилжих үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

4.1.2. “Нэг иргэн-нэг бүртгэл” арга хэмжээг үргэлжлүүлж, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулан, төрийн байгууллагын мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлнэ.

4.1.3. Төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновац нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлнэ.

4.1.4.”Иргэний танхим”-ын үйл ажиллагааг сэргээн эрчимжүүлж, “Ахмадаа сонсъё”, “Хүүхдээ сонсъё”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” зэрэг арга хэмжээгээр дамжуулан хүн амын тодорхой зорилтот бүлгүүдийн хүсэл, сонирхол, эрх ашгийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах ажлыг зохион байгуулна.

4.1.5. Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний өсөн нэмэгдэх хэрэгцээ, шаардлагыг хангах дэд бүтцийг байгуулан, хамрах хүрээг өргөжүүлж, багтаамжийг нэмэгдүүлнэ.

4.1.6. Бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт сурталчилгааг тогтмолжуулна.

4.1.7. Явуулын нэг цонхны үйлчилгээг өргөжүүлж, хөдөөгийн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэнэ.

11 4.1.8.Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэд, олон нийтийн оролцоог ханган, төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлийг дэмжинэ.

4.1.9. Архивын сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж, архивын үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ.

4.1.10. Хууль тогтоомжийг сурталчлах, таниулах ажлын чанарыг дээшлүүлж, олон нийтэд хууль эрх, зүйн мэдээллийг цахим хэлбэрээр шуурхай, үр дүнтэй хүргэж ажиллана.

4.1.11. Багийн төвүүдийг шинэчлэн сайжруулж, иргэд төрийн үйлчилгээг шуурхай авах орчин, нөхцөл бүрдүүлнэ.

4.1.12. “Архангайд үйлдвэрлэв” төвд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-г нээн ажиллуулна.

4.2.Мэргэшсэн, хариуцлагатай төрийн алба

4.2.1. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг ханган, мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнд суурилсан мерит тогтолцоог бэхжүүлж, төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулна.

4.2.2. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.

4.2.3. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын үр нөлөөг дээшлүүлнэ.

4.2.4. “Стандарттай Архангай” арга хэмжээг хэрэгжүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагуудад “Чанарын удирдлагын тогтолцоо /ISO9001:2015/”-г нэвтрүүлнэ.

4.2.5. Төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэн, авлигыг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

4.2.6. Төрийн байгууллага, албан тушаалтнаас олгогдох аливаа зөвшөөрлийн журмыг цахимжуулж, бизнест ээлтэй орчин бүрдүүлнэ. 4.2.7. Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай, зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж, удирдлага, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх замаар төрийн өмч үнэгүйдэх асуудлыг таслан зогсооно.

4.2.8. Иргэдэд хүний эрх, жендерийн боловсрол олгож, жендерийн тэгш байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлнэ.

4.3. Амар тайван, аюулгүй нийгэм 4.3.1. Нийгмийн бүхий л давхаргад гарч буй нас, хүйс, жендер, улс төрийн үзэл баримтлалын ялгаварлал, бэлгийн дарамт, хүчирхийллийг ажлын байр, олон нийт, 12 гэр бүлийн бүх орчинд таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

4.3.2. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, хэрэг, зөрчил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.

4.3.3. Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлэн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангана.

4.3.4. Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг чиглэсэн гэмт хэрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, гэр бүл, сургууль болон бусад бичил орчинд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангаж ажиллана.

4.3.5. Хүүхдийг цахим мэдээллийн халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4.3.6. Цагдаагийн газрын барилгыг шинээр барьж, Улсын бүртгэлийн хэлтэс болон Архивын тасгийг бие даасан байртай болгох асуудлыг шийдвэрлэнэ.

4.3.7. Онцгой байдлын газрын техник, тоног төхөөрөмжийн стандартын түвшин, хангалтыг дээшлүүлэн, гамшгийн үеийн харилцаа холбоог сайжруулж, байгууллага иргэдийг гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Цаг агаарын аюул, гамшгийн үед үзэгдэлд суурилсан амжиж анхааруулах орон нутгийн мэдээг аймаг, сумын төвөөс малчдад түгээж, бэлэн байдалд орох боломж бүрдүүлэх зорилгоор орон нутгийн мэдээлэл холбооны эргэх холбоо бүхий цогцолборуудыг эрсдэл өндөртэй бүсүүдэд байгуулна.

4.3.8. Шаардлагатай сумдад онцгой байдлын эрэн хайх, аврах бүлэг, хээрийн удирдлага, сургалтын төвийг байгуулах асуудлыг судлан шийдвэрлэнэ.

4.3.9. Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн зориулалттай нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэн, бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, хөргүүр бүхий автоматжуулсан махны зоорь, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан хүнсний агуулах байгуулна.

4.3.10. Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4.4. Гадаад хамтын ажиллагаа

4.4.1. Гадаад улс орны ижил төстэй засаг захиргааны нэгж, хот сууринуудтай эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

4.4.2. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр орон нутгийн зүгээс бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлнэ.

4.4.3. Өндөр технологи, инновацыг нэвтрүүлэх зорилгоор гадаадаас экспертүүдийг урьж ажиллуулах санал санаачилгыг бүрэн дэмжиж ажиллана.

13 4.4.4. Төрийн албан хаагчдыг гадаад арга хэмжээнд оролцуулах, туршлага судлуулах, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг зохион байгуулна.

ТАВ. НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО 5.1.Байгаль орчин

5.1.1. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий багатай ногоон төслүүдийг дэмжиж, аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2 сая модыг тарьж, ургуулна.

5.1.2. Ойн ангиуд, ойн мэргэжлийн байгууллага, иргэд нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

5.1.3 Ойн нөхөн сэргээлтийг сайжруулж, нутгийн модны үр бэлтгэх, мод үржүүлгийн плантаци байгуулан, ойн сангийн нөөцийг нэмэгдүүлнэ.

5.1.4. Гидрогеологийн хайгуул, судалгааны ажлыг сэргээн гадаргын болон газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлж, усны зөв зохистой ашиглалт, хамгаалалтыг сайжруулна.

5.1.5. Гэр хороолол, хөдөөгийн хот айл, өрх , аялал жуулчлалын бүсийн ариун цэврийн байгууламжийг сайжруулан, хөрсний бохирдлыг бууруулж, “Эко жорлон” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

5.1.6. Ховор амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлж, тарьж, ашиглалтын нөөц бий болгоно.

5.1.7. Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь, хэмжээний доод хязгаарыг баримтлан төсөвлөж, хэрэгжилтэд хяналт тавина.

5.1.8. Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, эвдэрч орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлыг үе шаттай зохион байгуулах замаар “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

5.1.9.Түгээмэл тархацтай ашигт малтмалыг зөвхөн судлагдаж, зөвшөөрөгдсөн талбайгаас ашиглуулж, нөхөн сэргээлт хийлгэнэ. 5.1.10. Улс, аймаг, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээг нэмэгдүүлж, менежментийг сайжруулна.

5.1.11. “Булган уулын байгалийн дурсгалт газар”-ыг ангилал дэвшүүлэн “Дархан цаазат газар” болгоно.

5.1.12. Байгаль орчны шинжилгээний лабораторийг өргөтгөж, судалгааны үр дүнг орчны төлөв байдлыг сайжруулахад ашиглана.

ЗУРГАА. БҮС ОРОН НУТАГ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

14 6.1. Бүс орон нутаг, хөдөөгийн хөгжил, дэд бүтэц

6.1.1. “Аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

6.1.2. Цэцэрлэг хотод Дулааны станцыг ашиглалтад оруулж, агаарын бохирдлыг бууруулна.

6.1.3. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын дулааны хэрэглээг утаагүй, шахмал түлшээр хангах ажлыг бодлогоор дэмжиж ажиллана.

6.1.4. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймгийн төвд Хангайн бүс, Баруун бүсийн аймгуудын бөөний худалдааны болон тээвэр логистикийн төв байгуулах санаачилгыг дэмжинэ.

6.1.5. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийтийн ахуй үйлчилгээний нэр төрөл хүртээмжийг нэмэгдүүлж, орчин нөхцөлийг сайжруулах ажлыг шат дараатай зохион байгуулна.

6.1.6. Эрдэнэмандал сумын “Үйлдвэр технологийн парк”-ийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн, ашиглалтад оруулж жишиг загвар болгоно.

6.1.7.Зорчигч болон ачаа тээврийн хяналт, бүртгэл, байршлын хяналтын мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлнэ.

6.1.7. Улсын чанартай авто замын ойролцоох сумдыг хатуу хучилттай замаар холбох ажлыг үе шаттай зохион байгуулан, орон нутгийн шаардлагатай зам, гүүрний ажлыг ээлж дараатай хийж гүйцэтгэнэ.

6.1.8. Аймгийн төв болон сумдын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны инженерийн дэд бүтцийг шинэчлэн өргөтгөж, үерийн далан, суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, Цэцэрлэг хотод ундны усны 2 дахь эх үүсвэрийг ашиглалтад оруулна. 6.1.9. Сумдад “Тохилог орон сууц” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

6.1.10. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд сум орон нутагт ажиллахаар анх удаа очиж буй багш, эмч, төрийн албан хаагчдыг орон байраар хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ

                                                                                                          . ------оОо------