НҮБ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Arkhangai.gov.mn

Өнөөдөр /10.6 / Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай

Илейн Конкиевич, аймгийн Засаг дарга М.Батжаргал нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Архангай аймгийг “Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” болгон хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ болон Архангай аймгийн хамтын ажиллагаа эхэлж байна.

Хөтөлбөрийг олон улсын сайн туршлага, НҮБ-ын арга аргачлалд тулгуурлан хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс төсөлд шаардлагатай 237 сая төгрөгийн санхүүжилтийг олгох ажээ.

“Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв” хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн аялал жуулчлалын бүс нутгийн судалгаа, соёлын биет болон биет бус өвийг түшиглэсэн маршрутууд гарах юм.

НҮБ, Архангай аймаг хоорондын хамтын гэрээнд мөн “Малчин эмэгтэйчүүдийн аюулгүй хүнс” төсөл багтсан бөгөөд өндөр уулын бүсийн зургаан суманд төсөл хэрэгжихээр тусгагджээ.

Гэрээ үзэглэх ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бодлогын мэргэжилтнүүд, аймгийн ГХБХБГ-ын дарга Ч.Отгонжаргал нар оролцсон байна.