АРХАНГАЙН ЗАЛУУС КОВИДЫН ЭСРЭГ НӨЛӨӨЛЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Arkhangai.gov.mn

Архангай аймгийн залуусын нэгдэл “Хамтрахуда” ТББ ковидын эсрэг нөлөөллийн өдөрлөг зохион байгууллаа. Тэд энэхүү өдөрлөгөө “Бид ковидоос ухаантай” хэмээн нэрлэжээ.

Дэлхий дахинд тархаж, шинэ хувилбарууд нь бүртгэгдээд байгаа ковидын эсрэг мэргэжлийн байгууллагуудаас гадна иргэн хүн өөрөө хариуцлагатай байхын чухлыг онцолжээ.

Хүн бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, амны хаалтаа зүүж, зайгаа барин олон нийтийн газраар үйлчлүүлээсэй, хайртай бүхнээ хамгаалахын төлөө иргэн бүр ухамсарлах хэрэгтэй. Бид дахин хоригдмооргүй байна. Төрийн үйлчилгээнүүдийг авч болох E-Mongolia, E-Barimt апплейкшнүүдийн тусламжтай гэрээсээ үйлчилгээгээ авч сурах шаардлагатай байна зэрэг санааг Хамтрахудагийн залуус өглөө.

“Бид ковидоос ухаантай” өдөрлөг нь Булган уулын автомамшины зогсоолд өглөөний 07 цагаас 09 цагийн хооронд үргэлжиллээ.

Иргэдийг цуглуулахгүйгээр зохион байгуулсан бөгөөд арга хэмжээний агуулгаар нөлөөллийн контент бүтээж олон нийтийн хүртээл болгох юм.

“Хамтрахуда” ТББ-ын залуус өдөрлөгийн дараа Булган уулын шат, 12 жилээр бүтээсэн хөшөө, хайс, хашлага, сандал зэргийг угааж , ариутгалын компаниар ариутгал, халдваргүйтгэл хийлгэжээ.

Энэхүү үйл ажиллагаанд орон нутгийн лам хуврагууд нэгдэн Булган уул орчмын хадаг самбааг хайчлан устгалд оруулсан байна.

Залуусын санаачилгыг аймгийн ЗДТГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ, ХТҮГ зэрэг байгууллагууд дэмжжээ