БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Arkhangai.gov.mn

Архангай аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 27-ны өдөр боллоо.

Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга М.Батжаргал нээж, УИХ, Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Д.Энх-Амгалан “2021-2022 оны хичээлийн жилийн онцлог, боловсролын шинэчлэл” илтгэлээр үргэлжлүүллээ.

Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн санаачилгаар Архангай аймгийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш нарын анхдугаар зөвлөгөөнийг 2020 оны 8 дугаар сард “Боловсролын чанарт ахиц гаргацгаая” уриатайгаар хийж байжээ.

Энэ жилийн тухайд ковид-19 цар тахлын тархалтын улмаас удирдах ажилтны түвшинд зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр ажил үйлсээрээ манлайлсан багш, хамт олныг Засгийн газрын болоод салбарын шагналаар шагнаж урамшууллаа.