“ЭХ ГОЛОМТЫН ИЛЧ” ХХК-ИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ШАЛГАВ

Arkhangai.gov.mn

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрчим хүчний зохицуулах зөвлөл /ЭХЗЗ/-ийн хамтарсан ажлын хэсэг “Эх голомтын илч” ХХК-ийн халаалтын төвүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт, шалгалтын хүрээнд халаалтын төвүүдийн техник тоног төхөөрөмжийн их болон урсгал засвар, шинэчлэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө түүний хэрэгжилтийг хангасан эсэхийг шалгалаа.

‘’Эх голомтын илч’’ ХХК нь Эрдэнэбулган сумын хэмжээнд 10 халаалтын төвд 78 машинист, 14 инженер техникийн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар төхөөрөмжийн урсгал засвар бүрэн хангагдсан эсэх аваарын сэлбэг хэрэгслийн нөөц материал бүрдүүлэлтийг шалгалаа.

‘’Эх голомтын илч’’ ХХК-иас Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхайн нүүрсний үнэ нэмэгдсэн. Мөн бороо хур элбэгтэй байсан тул Тарнын гүүрээр тойрч байгаа нь нүүрс тээвэрлэх зай нэмэгдэж санхүүгийн хүндрэл үүсгэж байгааг хэлж байлаа.