ГАЛЫН ТҮЛЭЭНИЙ МОДНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Arkhangai.gov.mn

Эрдэнэбулган сумын гэр хорооллын өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, галын түлээний модны нөөцийг бүрдүүлэхээр шийдвэр гаргагчид уулзалдлаа.

Аймаг сумын удирдлагууд, БОАЖГ, Экологийн цагдаагийн алба, Цэнхэр, Ихтамир сумдын ойн ангийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан энэхүү хурлаас дараах шийдвэр гарлаа.

- Аймгийн төвийн галын түлээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мод бэлтгэх эрхийн бичгийг шуурхай олгож, Эрдэнэбулган сумруу өдөр харгалзахгүй галын түлээний мод нийлүүлэх

- Галын түлээний модыг жижиглэж, шуудайлан Улаанбаатар хотруу зөөвөрлөн борлуулахыг хориглох

- БОАЖГ, Экологийн цагдаагийн алба, Ойн ангийн дарга, сумдын удирдлагууд ажлын уялдаагаа сайжруулах

- Иргэдийг галын түлээний стандарт, мод бэлтгэхтэй холбоотой хууль эрх зүйн мэдээлэлээр хангах.

Дээрх шийдвэрүүдээс үндэслэж аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Галын түлээний модны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнэ бууруулах бодлогыг барьж байна.

Манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 24,2 хувийг ойн талбай эзэлдэг. Жилд дунджаар 100-110 мянган шоометр мод бэлтгэдгээс 90 орчим хувийг галын түлээнд үлдсэн хувийг хэрэглээний зориулалтаар бэлтгэдэг байна. Цаашдаа төвлөрсөн сум, суурингийн гэр хорооллын дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх арга замуудыг судлан нэвтрүүлэх санал хөндөгдөж байлаа.

 

23You, Энхбаяр Ариунзаяа, Х. Номин and 20 others

7 Comments

27 Shares

Like

Comment

Share