НЯРАЙ ХҮҮХДИЙН СОНСГОЛ ШАЛГАХ, ОНОШЛОХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО

Arkhangai.gov.mn

Аймгийн Засаг дарга М.Батжаргал АНУ-ын “Хүүхдийн Глобал сан”-д орон нутагтаа нярайн сонсгол шалгах, эрт илрүүлэг хийх төхөөрөмжтэй болох тухай хүсэлт уламжилснаар өнөөдөр төхөөрөмжөө гардан авлаа.

20 сая төгрөгийн өртөг бүхий нярайн сонсгол шалгах, оношлох төхөөрөмжийг аймгийн Төрөх тасагт байршуулах юм.

Нярайн сонсгол шалгах мэргэжлийн тоног төхөөрөмжийг орон нутагт одоогоор хоёр аймаг ашигладаг байна.

Төхөөрөмжийн тусламжтай аймгийн нярай болон бага насны хүүхдүүд урьдчилан сэргийлэх оношилгоонд хамрагдаж, эмчлүүлэх боломжтой юм.

Дашрамд хэлэхэд Манай улсад төрж байгаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эрт илрүүлэх, эмчлэх, тусламж үйлчилгээг авч чадаагүйгээсээ болж ерөнхий боловсролын сургуульд тэгш хамрагдаж чаддагүй. Цаашлаад нийгмийн үйл ажиллагаанд оролцох нөхцөл бүрддэггүйг эмч, судлаачид хэлдэг.

Сонсгол бууралтыг нярайд нь илрүүлж, тохирсон эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй байдаг байна.

 

139You, Ц. Өнөрцэцэг, Энхбаяр Ариунзаяа and 136 others

17 Comments

26 Shares

Like

Comment

Share