АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧЛЭВ

Arkhangai.gov.mn

ТА-9440-МON: Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь төсөл Монгол орны Усны нэгдсэн менежментийг сайжруулах чадавхижуулах зорилгоор хэрэгжиж байна. Энэ төсөл нь Азийн хөгжлийн банкны бусад гишүүн оронд хэрэгжүүлдэг Ус ашиглалтын төлөвлөгөөний хүрээнд усны засаглалыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох шийдлүүдэд чиглэгддэг.

төсөл нь Архангай аймагт Орхон голын сав газарт хэрэгжиж байгаа бөгөөд сав газрын чадавхийг бэхжүүлэх, техникийн чадварыг нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна. Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас усны чанарын мониторингийг сайжруулах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгаль орчны шинжилгээний лабораторийг чадавхижуулах саналыг төслийн багт тавьсан байна. Саналын дагуу Архангай аймгийн УЦУОШГ-ын БОШЛ-т 90 сая төгрөгийн өртөг бүхий 30 нэр төрлийн сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Тус төсөл нь Азийн хөгжлийн банк, БОАЖЯ-тай хамтран Орхон, Хэрлэн, Алтайн Өвөр говийн сав газруудад хэрэгжиж байна.

Аймгийн УЦУОШГ-ын дарга Ц.Оюунбат:

- Төслийн хүрээнд нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийн тусламжтай манай аймаг төвийн бүсийн байгаль орчны жишиг лабораторитой болох нөхцөл бүрдэж байгааг онцоллоо.

Байгаль орчны лабораторийн тоног төхөөрөмжийг АХБ-ны төслийн зохицуулагч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газрын” мэргэжилтнүүд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрах, Орхон-Чулуут сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатар, аймгийн УЦУОШТ-ийн хамт олонд хүлээлгэн өглөө.

 

 

Share