ӨНДӨР-УЛААН СУМЫН ХАНУЙ БАГИЙН БАГА СУРГУУЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Arkhangai.gov.mn

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй бригадын төвийн бага сургуулийн барилгын өргөтгөл, их засварын ажил хийгдэж ашиглалтад оржээ. 2020 оноос эхэлсэн тус барилгын ажлыг ‘’Тамиртаун’’  ХХК хийж гүйцэтгэсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 300 сая төгрөгөөр өргөтгөл засвар хийсэн энэхүү барилга нь нийт таван бүлэг 100 гаруй хүүхдийн багтаамжтай аж.