ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Arkhangai.gov.mn

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж ажиллах журмаа шинэчиллээ. Зөвлөлийн бүрэлдэхүүнд:

- Засаг даргын орлогч

- Засаг даргын тамгын газрын дарга

- Хууль эрх зүйн хэлтсийн дарга

- Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

- Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

- Архангай аймгийн ажил олгогч эздийн холбооны дарга

- Төрийн бус байгууллагын төлөөлөлөөс Ч.Баасанжав

- Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Баттулга

- Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Амаржаргал нар байдаг.

Засаг даргын зөвлөл долоо хоног бүрийн Баасан гарагт тогтмол хуралдаж байхаар болсон бөгөөд хэлэлцэх шаардлагатай цаг үеийн асуудлаар өдөр харгалзахгүй хуралдаж байхаар тогтлоо.

Энэ удаагийн хурлаар Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журамтай зөвлөлийн гишүүд танилцаж өнгөрсөн хугацаанд зарцуулсан нөөц хөрөнгийн зарцуулалтыг нэг бүрчлэн ярилцсан юм.

Мөн 3-р улиралд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж танилцууллаа.

3-р улиралд аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд, агентлагуудад нийт 13234 санал хүсэлт, гомдол иржээ. Үүний 12716 өргөдлийг хугацаанд нь, 62 өргөдлийг харъяаллын дагуу холбогдох газруудад нь шилжүүлжээ. Хугацаа нь болоогүй 456 өргөдөл байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 96,0 хувьтай байгаа ажээ.

Дашрамд хэлэхэд аймгийн Засаг даргын Тамгын газар иргэдийн санал хүсэлтийг 7033-1111 нээлттэй утсаар хүлээн авч байна.