ОРОН СУУЦНУУДЫГ ТӨВЛӨРСӨН ХАЛААЛТАД ХОЛБОХООР СУДАЛЖ БАЙНА

Arkhangai.gov.mn

Аймгийн Засаг дарга М.Батжаргал “Эх голомтын Илч” ХХК-ий захирал Ч.Өсөхбаяр болон барилгын компаниудын захиралуудтай уулзалт хийлээ.

Эрдэнэбулган суманд баригдсан, барилгын ажил нь явагдаж байгаа орон сууцнуудыг төвлөрсөн халаалтад холбох ажлыг эрчимжүүлэхийг “Эх голомтын илч” ХХК-ий захирал Ч.Өсөхбаярт Засаг даргаас үүрэг болголоо.

Орон сууцнуудыг төвлөрсөн халаалтад холбох ажил сүүлийн жилүүдэд асуудал дагуулж, энэ дагуу мэргэжлийн байгууллагад иргэдээс санал, хүсэлт олон ирдэг байжээ.

“Эх голомтын илч” ХХК-ий захирал Ч.Өсөхбаяр, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн Орон тооны гишүүн

А.Алтанчимэг, ГХБХБГ-ын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Н.Бат-Амгалан болон “Эх голомтын илч” компаний инженерүүдийн хамтарсан ажлын хэсэг Эрдэнэбулган сум дахь орон сууцнуудын барилгын ажилтай нь очиж танилцлаа.

Ингэхдээ орон сууцнуудын ачаалал, эзэлхүүний тооцоог гаргаж дулааны шугамыг өргөтгөх ажлуудаа төлөвлөсөн юм.

Ажлын хэсэг тайлангаа нэгтгэн холбогдох шийдвэрээ Засаг даргад энэ сарын 15-ны дотор тайлагнана.

Эрдэнэбулган суманд баригдаж байгаа болон баригдсан орон сууцнууд төвлөрсөн халаалттай болж олон иргэдийн хүсэлт шийдвэрлэгдэхээр боллоо.