ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ УЛСЫН ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ

Arkhangai.gov.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэг эрчим хүчний салбарт зохион байгуулагдаж байна.

Архангай аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж 10 сарын 5,6-ны өдрүүдэд ЭБЦТС ТӨХК-иар орж улсын үзлэгийг явууллаа.

Ажлын хэсэг эрчим хүчний салбарт ХАБ-эрүүл ахуйн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаатай газар дээр нь танилцаж, судалгаа хийн илэрсэн дутагдал дээр зөвлөн туслах, арга зүйн үйлчилгээ үзүүлсэн байна.

Аймгийн ХХҮГ, МХГ, ЗДТГ, ОБГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг тайлангаа нэгтгэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэх аж.

Улсын хэмжээнд дүнг нэгтгэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны хурлаар оны өмнө хэлэлцэх ажээ.