''АРХАНГАЙ ТҮНШЛЭЛ'' ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ 16 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Arkhangai.gov.mn

"Архангай түншлэл-2021" намрын үзэсгэлэн худалдааны нээлт боллоо.

Үзэсгэлэн худалдаанд Архангай, Хөвсгөл, Дархан, Улаанбаатараас 130 гаруй иргэн, аж ахуй нэгж, цагаан идээ, гар урлал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, модон эдлэл, оёдол зэрэг төрлөөр оролцож байна.

Үзэсгэлэн худалдааг "Архангайд үйлдвэрлэв" худалдааны төвийн гаднах талбайд зохион байгуулж байна.

Хоёр өдрийн хугацаатай үргэлжлэх үзэсгэлэн худалдаанаас шилдэг номинацуудыг шалгаруулж хаалтын үеэр шагнал гардуулах юм.